Овоо хараа ба зөв буудах
Хэрвээ муухан бууддаг бол энэ тоглоом чиний хувьд хаалттай. Чиний нүүр үргэлж тэнгэр харах болно. Тэгэхээр сайн бууддаг болох нь зайлшгүй юм. - Дүрэм 1: Дайсныхаа цавь хавьцаа, болон түүнээс дээш онилж бай. Хөл мэтийг буудсанаас цавинаас дээш буудах нь хамаагүй их гэмтэл учруулна. Цавинаас нь эхэлж буудаад л толгойг нь буудахыг хичээ. Толгой руу чиглүүлж 2-6 буудахад л нэг бол нам ална, бүр адаглаад үхлийн аюул учруулах болно. - Дүрэм 2: Гохоо их тохиромжтой дарах хэрэгтэй. Ямар ч буу байлаа гэсэн давтамжтай дарах хэрэгтэй. Байнга дарж шүрших нь юунд ч хүргэхгүй. Дунджаар 2-4 сум гарах давтамжтай байвал зүгээр байдаг. - Дүрэм 3: AK-47 мэтийн нарийн бус зэвсгээр онцтой галлаж сурах ёстой. Хэрвээ AK-47-оор мэргэн буудаад сурчихвал чи шууд л агуу тоглогч болж хувирна. - Дүрэм 4: Явуутаа л буудаж сурна даа хө. Өөр ямар ч арга байхгүй . - Дүрэм 5: Ихэнх хүмүүс овоо хараагаа хүний биеийн дунд хэсэгт байрлуулж явдаг. Тэгвэл яг ийм байдалд буудах завсраа дээш үсэрвэл н...