Рочестерын их сургуулиас явуулсан шинэхэн судалгаагаар эйкшн тоглоом нь тоглоомонд заасан ур чадваруудыг сайжруулаад зогсохгүй тоглогчдын хувийн суралцах чадварыг ч сайжруулдаг болохыг тогтоожээ. Тус сургуулийн танин мэдэхүйн шинжлэх ухааны судлаач Daphne Bavelier-ын тайлбарласнаар тархи нь машин жолоодох, энэ текстийг уншиж байхад, найзтайгаа ‘буу халж’ байхад ч тархи нь тогтмол ямар зүйл болохыг урьчилан таамаглахыг оролдож байдаг гэнэ. Урьдчилан таамаглах чадварыг хөгжүүлэхээр бидний оюун санаа байнга дэлхий ертөнцийн загваруудыг бүтээж байдаг байна. Энэ загваруудыг илүү сайн бий болгох хэрээр өдөр тутмын үүрэг даалгаврыг илүү сайн гүйцэтгэдэг болдог. Судалгаагаар илрүүлсэн томоохон ололт нь Call of Duty гэх мэт эйкшн тоглоомнуудыг тоглох нь бидний тархийг илүү сайн загваруудыг бий болгодог болгон дасгалжуулдаг байна. Энэхүү дүгнэлтэнд хүрэхээр цуврал судалгааг явуулсан эрдэмтэд танин мэдэхүйн шалгалтуудаас эхэлж байхдаа видео тоглоомын туршлагагүй хүмүүс болон эйкшн тоглоом тоглогчдын гүйцэтгэлийн хооронд ялгаа байхгүйг ойлгосон байна. Харин гол ялгаа нь геймерүүдийн ойлгоц болон шинэ ур чадвар эзэмших нь хавьгүй хурдан байсан явдал аж. Урьд нь хийгдсэн болон бусад хүмүүсийн хийсэн судалгаагаар эйкшн тоглоомын геймерүүд олон даалгавар дээр илүү байгаа нь ажиглагдаж байсан. Харин бидний хийсэн шинэ судалгаа тэд илүү сайн суралцагчид учраас ийм үр дүн үзүүлснийг харуулсан. Мөн тэд хурдацтай үйлдэл бүхий тоглоом тоглохдоо илүү сайн суралцагчид болдгийг тогтоосон. Эйкшн тоглоомын нөлөөг судалж байгаа эрдэмтдийн судалгаа одоо ч үргэлжилсээр байгаа аж. Мөн анхны шалгалтаас хэдэн сарын дараах шалгалтаар видео тоглоом тоглосон сайн дурынхан бусад оролцогчдоос гүйцэтгэлээр илүү сайжирсан байгааг олж тогтоожээ. Судалгааны одоогийн зорилго нь эйкшн тоглоомын ямар шинж чанарууд нь тоглогчдын суралцах чадварыг сайжруулж байгааг олох юм байна.
Most Popular
БАГИЙН АЖИЛЛАГАА
CS дээр хожъё гэж бодож байгаа бол багийнхаа андуудтайгаа анд юм шиг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл CS-ийг багаар тоглодог шүү дээ. Хэрвээ танайхан багаараа тоглож чаддаггүй бол эсрэг тал чинь л ялах болно. Ихэнх тоглолтуудад нэг тал нь давамгайлаад байдаг. Ажиглаад байхад ялж байгаа нь зохион байгуулалт сайтай, багаар тоглож байхад нөгөө тал нь хэрэлдэж муудалцсан, хашгиралдсан, замбараагүй байдалтай байдаг. Бүгд л өөр өөрийн толгойг мэдэж дайралтад ороход нөгөө тал нь дээд зэргийн элит баг шиг л толгой дараалан хядах нь бий. Жишээ нь тавуулаа нэг хүн шиг л довтолгоонд орж тааралдсан дайснаа буудаж унаган явахад ганц ч хүний гарзгүй ялах тохиолдол олонтаа. Ганц ганцаараа салсан 8 хүнтэй баг бөөнөөрөө байгаа 3 хүнтэй багт ялагдвал хайран биз дээ. Учир нь 3-н хүнтэй баг нэг нь нөгөөгөө хамгаалан ганц нэгээрээ яваа өрсөлдөгчөө түүсээр дуусгах магадлалтай. Болж өгвөл довтолгоо, хамгаалалт аль нь ч байлаа гэсэн ядаж нэг хамтрагчтай гүйцэтгэхийг хичээ. Цор ганцаараа л үлдээгүй бол өөрөө б...