Posts
Showing posts from June, 2017
Counter Strike-ын Тухай орд
- Get link
- X
- Other Apps
🏽 Хонь Хонины ордныхон шилдэг магнумчид буюу AWP SNIPER-р мэргэн бууддаг мэргэн буудагчид юм.Тэдний тоглох дуртай буу нь мэдээж м4а1 ак47 колт зэрэг хамгийн хүчтэй тухайн тоглоомын хамгийн шилдэг буугаар буудаж тоглодог.Дайрж орж тоглохоосоо илүү отож тоглодог.Багийн капитаны үүрэг гүйцэтгэдэг.Үргэлж манлайлж тоглодог.Шүршиж буудахаас илүү тоншиж бууддаг.Флаш , смөк зэргийг гарамгай ашигладаг тул өрсөлдөгчдөө амархан буулгаж авдаг.Заримдаа гайхалтай гэмээр итгэмээргүй буудалт хийдэг.Үүндээ тэд өөрөө ч итгэдэггүй.Бомб дэлбэлж салгаж өөрийн киллийг ихэсгэж тоглох дуртай.Хонинуудтай байлдахад тэдний арга барилалыг тааварлашгүй. ...
ХОЁРДОГЧ ЗЭВСЭГЛЭЛ
- Get link
- X
- Other Apps
USP (Universal Self-Loading Pistol) .45 ACP Tactical Универсаль өөрийгөө цэнэглэгч гар буу USP Үйлдвэрлэгч: Heckler & Koch Үнэ: 500$ Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 12 үсэрнэ Нийт сум: 48 үсэрнэ Тусгай функц: Дуу намсгагч залгах/салгах Хүч: Дунд-Хүчтэй Зай: Дунд Доргилт: Дунд Сум: .45 ACP (дайздаа 12 ширхэг) Дахин цэнэглэх хурд: Хурдан Галлах хурд: Өндөр Үнэлгээ: Үнэгүй дуу намсгагч бүхий энэ гар бууг толгой руу чиглүүлэн хурдтай буудахыг зөвлөж байна. Glock 18C Select Fire Үйлдвэрлэгч: Glock Үнэ: 400$ Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: 20 үсэрнэ Нийт сум: 120 Тусгай функц: Галлах горим солих Хүч: Дунд (1 буудах)/ Өндөр (3 буудах) Зай: Дунд-Богино Доргилт: Дунд Сум: 9 мм Дахин цэнэглэх хурд: Хурдан Галлах хурд: Маш өндөр (bursts) / Муу (bursts дунд) / Өндөр (Хагас автомат) Үнэлгээ: Ts-уудын гол гар буу юм. 3 үсрэлттэй горим нь энэ бууны хамгийн аятайхан боломж билээ. ...
ЗЭВСЭГЛЭЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
- Get link
- X
- Other Apps
ХҮЙТЭН ЗЭВСЭГ Хутга Үйлдвэрлэгч: Strider Knives Үнэ: Үнэгүй Дайзан дахь сум/Зэвсэг дэх сум: Байхгүй Нийт сум: Байхгүй Тусгай функц: Чичих/Дүрэх Хүч: Муу (Цавчих)/Дунд зэрэг (Чичих) Зай: Маш ойрхон Доргилт: Ойрхон үед их Сум: Байхгүй Дахин цэнэглэх хурд: Байхгүй Галлах хурд: Өндөр (Цавчих)/Муу (Чичих) Үнэлгээ: Хутга бол тийм ч сүрхий зэвсэг биш юм. Гэвч ганц чичилтээр дайсныг нам алж болно. Зураг:
НҮҮР ТУЛАХ
- Get link
- X
- Other Apps
Өрсөлдөгчөө унагах Онцгой тохиолдол бий болжээ. Танайхан бүгд үхсэн, чиний амь маш бага, тэгтэл бас дайсны зөвхөн нэг л хүн үлдсэн. Харин түүний амь дүүрэн бөгөөд чамайг хаана байгаа мэдэж байгаа. Зугатаах, гүйхэд нэгэнт оройтжээ. Түүнтэй тулах ганц зам үлджээ. Энэ дэлхийн хамгийн ширүүн бөгөөд хатуу тулаан эхлэх гэж байна. -Юуны өмнө тайван бай. Үхсэн сэхсэн ч ялгаа байхгүй гэж бод. Юуны ч тухай битгий бод, тэр тусмаа багийнхныхаа өмнө өртэй гэж сэтгэх хэрэггүй. Тэд тийм л сүрхий юм бол яагаад үхсэн юм бэ!! Өөрсдийгөө хамгаалах нь яасан юм бэ! -Сумаа шалга. Сумгүй бол яаж тулалдах билээ. Хэрвээ хэдхэн сум байвал түүгээрээ л унагах эсвэл шинэ буу олж авахыг бод. -Газрын зургаа мэдэж байгаа гэж найдаж байна. Хэрвээ дайсан хаана нуугдаж болохыг мэдэхгүй бол түүнийг хайх гэж оролдох ч хэрэггүй. -Хантааз, хамгаалалтын дуулга худалдаж ав. Яг тулаад жигд буудалцаж байхад хэн хантааз сайтай нь амьд үлдэх тохиолдол бишгүй. -Чимээгүй бай! Чив чимээгүй байна гэдэг бол том давуу тал шүү. Дээрх...
БАГИЙН АЖИЛЛАГАА
- Get link
- X
- Other Apps
CS дээр хожъё гэж бодож байгаа бол багийнхаа андуудтайгаа анд юм шиг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл CS-ийг багаар тоглодог шүү дээ. Хэрвээ танайхан багаараа тоглож чаддаггүй бол эсрэг тал чинь л ялах болно. Ихэнх тоглолтуудад нэг тал нь давамгайлаад байдаг. Ажиглаад байхад ялж байгаа нь зохион байгуулалт сайтай, багаар тоглож байхад нөгөө тал нь хэрэлдэж муудалцсан, хашгиралдсан, замбараагүй байдалтай байдаг. Бүгд л өөр өөрийн толгойг мэдэж дайралтад ороход нөгөө тал нь дээд зэргийн элит баг шиг л толгой дараалан хядах нь бий. Жишээ нь тавуулаа нэг хүн шиг л довтолгоонд орж тааралдсан дайснаа буудаж унаган явахад ганц ч хүний гарзгүй ялах тохиолдол олонтаа. Ганц ганцаараа салсан 8 хүнтэй баг бөөнөөрөө байгаа 3 хүнтэй багт ялагдвал хайран биз дээ. Учир нь 3-н хүнтэй баг нэг нь нөгөөгөө хамгаалан ганц нэгээрээ яваа өрсөлдөгчөө түүсээр дуусгах магадлалтай. Болж өгвөл довтолгоо, хамгаалалт аль нь ч байлаа гэсэн ядаж нэг хамтрагчтай гүйцэтгэхийг хичээ. Цор ганцаараа л үлдээгүй бол өөрөө б...
БУЛТАХ
- Get link
- X
- Other Apps
Булталт Бултах нь эцсийн эцэст амьд үлдэх маш чухал аргачлал юм. Чи нэг амьсгаагаар бүгдийг алж чадна гэж бодож байна уу? Өрсөлдөгчид чинь хэт сул дорой бол яахав тийм байж болох л юм. Харин хүч тэнцүү үед хэн илүү арга заль гаргасан нь хождог дүрэмтэй юм даа. Хожил авсан багийг хүмүүс аргатай зальтайг нь гайхдаг болохоос сайн буудлаа гэж бараг хэлдэггүй. Тулааны явцад хэн нэгэн чамайг алахаар хөөх үе бишгүй гарна. Яах ёстой вэ? Мэдээж ГҮЙ. Ямар нэгэн нуугдах газар харсан бол түүн рүүгээ гүй. Гэхдээ мэдээж өрсөлдөгчдөө аль болох харагдахгүйг хичээх хэрэгтэй. Нуугдах сайн газар олох нь төвөгтэй явдал юм. Энэ үед сэтгэл зүйн тулаан явагдана даа. Чиний өөрийн сэтгэн бодох чадвар л шийднэ. Хэрвээ чи нэгэнт сэтгэлээрээ бууж өгөөд л нуугдах сайн газар олж чадахгүй, тэрхэн хэдхэн агшинг алдвал тэгээд л буудуулахаас яахав. Газрын зургаа сайн мэдэж авах нь чухал юм. Жирийн үед гүйх хэрэггүй, харин алх. Боломжоороо сүүдэр дагаж яв. Групп дотор явж байгаа бол хамаагүй онцгойрч болохгүй...
Ёс дүрэм
- Get link
- X
- Other Apps
Амьд хоолойгоор харьцаж байгаа үед бүх хүн мөрдөх шаардлагатай хэд хэдэн дүрэм бий. Юуны өмнө харьцааны соёлыг баримтлах хэрэгтэй. Хэт түрэмгий, эсвэл сул дорой, ер нь хэн нэгний дургүйг хүргэхээр яриа, хэллэг, доромжлол зэргээс зайлсхийвэл зохино. Төгсгөлд нь цэвэр тод ярь. Энэ нь шинэ технологи тул чи муухан яривал чиний яриа уйтгартай, эсвэл ойлгогдохгүй гуншаа болж хувирна. Ер нь радио холбоог яаж ашиглах нь танай багийн л хэрэг дээ. Сүүлийн үеийн технологиудыг аль болох ашиглаж байх нь ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад туслах болно.
Үндсэн ойлголт
- Get link
- X
- Other Apps
Юуны өмнө микрофоноо тохируулах хэрэгтэй. Valve-ийн нөхөд Voice Setup хэмээх жижиг функцийг суулгаж өгчээ. Voice_tweak.exe хэмээх энэ файлыг ажиллуулснаар жижиг програм ажиллах болно. Хүчингүй болгох Хаана ч гэсэн бүдүүлэгдүү нөхөд байдаг даа. Учир начиргүй хашгирч гуугачсан, залхуутай, эсвэл байнга хүн сандаргасан нөхдийн дуу хоолойг хааж болно. Tab дарахад гарч ирэх цонхон дээрх нөхрийн icon дээр дарах хэрэгтэй. Харин бүх хүний хоолойг хааж болохгүй.
ХООЛОЙГООР ХОЛБОО ТОГТООХ
- Get link
- X
- Other Apps
CS-ийн сонирхолтой нэгэн боломж бол амьд хоолойгоор хоорондоо ярилцах юм. Амьд хоолойгоор шууд харьцах нь маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга гэдэг нь ойлгомжтой. Энэ шинэ технологийн тусламжтайгаар багийнхан хоорондоо илүү ойлголцож энэ нь амжилтад нь эерэгээр нөлөөлж байна. Тухайн мөч болгонд тааруулан стратегиа зохицуулах багийн нөхдөө удирдах, удирдагдахад амьд хоолой чухал нөлөөтэй. Танхим дүүрэн хашгирдаг хуучин үе өнгөрсөн шүү дээ. Тэгээд ч даалгавар өгч байгаа хүний яриа нь цэгцтэй, ойлгомжтой, товчхон байвал дээр. Гараараа даалгавар өгч болдог л доо, гэхдээ л хоёр гарын бүх хуруунууд ажиллаад завгүй байхад сул байгаа амаараа өгнө гэдэг тун тохиромжтой юм. Тэгээд ч хүний тархины ажиллагаатай энэ бүхэн сайхан тохирдог. Эвгүй байдал тохиолдоход хүний ам өөрийн эрхгүй дуугардаг. Тэгээд ч амьд хоолойд чиний сэтгэлийн хөдөлгөөн маш сайн мэдрэгдэнэ. Энэ бүхэн танай багийн тоглолтод чухал нөлөөтэй нь ойлгомжтой. Ямар нэгэн толгойдоо эвтэйхэн чихэвч, микрофон олоод авчихсан уу? Т...
ДОВТЛОХ ба ХАМГААЛАХ
- Get link
- X
- Other Apps
Довтлох Хожмоор байна уу. Тэгвэл тэгээд хөдлөөч дээ, довтлооч дээ. Цохилтыг эхэлж өг! Чамайг алахаас өмнө өрсөж ал. Яаж хийх талаар ямар нэгэн санаа байна уу? Мэдэлгүй яадаг юм бэ! гэж үү, ээ мэдэхгүй.. Юуны өмнө чамд буу, хантааз, бусад хэрэгсэл байгаа гэж найдъя. Харин одоо бол дайснаа хайж олон түүнийг алах л үлдлээ. Гэвч бодох юм их байна аа. Чиний CT, Ts болсноос чинь шалтгаалан маш их ялгаа байхыг анхаарна уу. Барьцааны хүнтэй газар (cs_map) Hostage map Энэ тохиолдолд Ts-уудын тактик нь хамгаалах, хүрээлэх маягтай байна. Өөрөөр хэлбэл тоглоом эхлэхэд хаана байсан (төрдөг) тэндээ бүгэн, ямар нэгэн нууц байрлалд чимээгүй нуугдан өрсөлдөгчдөө ирэхийг хүлээхийг хэлнэ. Хамгийн энгийндээ бол CT-ууд хаалган дээр гарч ирэхэд мэргэн буудагчийн винтовоор ч юм уу нам буудан алах л юм шүү дээ. Учир нь Ts-уудын байгаа газар барьцааны хүмүүс байдаг бөгөөд тулааны гол зорилго нь та нар барьцааны хүмүүсийг харгалзах бол CT-ууд нь тэдгээрийг суллах явдал юм. Ингээд л та нарын хооронд зөрчил үү...
Зэвсэглэл
- Get link
- X
- Other Apps
Харин одоо бол зэвсгээ сонгох үе ирлээ. Гар бууг тэртэй тэргүй бүх тоглогчид автоматаар өгнө. CT-д дуу намсгагчтай 12 үсэрдэг Heckler & Koch .45 USP Tactical байх бол Ts-д 20 сум бүхий Glock 18 байх болно. Мэдээж бүгдэд хутга байдаг. Desert Eagle хэмээх 650$-ын буу нь их алдартай бөгөөд ханыг нэвт буудаж чадна. Маш хүчтэй буу юм. SIG P228 нь хурдан галлах чадвартай, хүчирхэг гар буу билээ. Ихэнх хантаазыг нэвт буудаж чадах боловч Desert Eagle-ийг арай гүйцэхгүй. Бас дуу чимээ их багатай буу юм. Ts-ууд 1000$-оор 2 гартаа 96G Elite Beretta-г авч болно. 2 гартаа зэрэг барьж болох цорын ганц зэвсэг юм. Нилээн дуу багатай гоёмсог зэвсэг юм. Ер нь гар буунуудыг тоглогчид нэг их авдаггүй. Гэвч мөнгө муутай, болон нөөцөд тоглож байгаа үед дан гар буу аван тоглолтод орж болно. Тэртэй тэргүй тоглолтын үед илүү сайн зэвсэг олж болно шүү дээ. Харин одоо 2 төрлийн тайрмал буунуудын тухай сонирхъё. M3 Super 90 нь олон шигтгээ үрлэн сумтай сонирхолтой буу юм. Нилээд чадварлаг тоглогч авах хэр...
Шинэковуудад зориулсан зөвлөмж
- Get link
- X
- Other Apps
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Сайн тоглогч болох тийм ч амаргүй. Үхэж бол хэн ч чадна, харин ялагч болох хэцүү. Иймд зарим нэгэн заавруудыг хэлэлгүй горьгүй нь дээ. Тоног хэрэгсэл Шинэ үе эхлэх болгонд анхаарах зүйлс бол тоног хэрэгслээ бэлтгэх явдал юм. Юуны өмнө мөнгө чинь хүрвэл Kevlar ав. 600$ -ын хантааз, 1000$ -ын хантаазны аль нь ч болно. Энэ үед Kevlar-ийн оноо 100 болох бөгөөд чамайг суманд оногдох үед хантаазны хэсэг дайралдвал тэр чиний зарим амийг аврах болно. Харин хантаазны чинь оноо багасах болно. Үүнийг амьдрал дээр чиний хантааз суманд оногдсоноор сэмэрч муудаж байна гэж ойлгож болох юм. Хэрвээ чи амьд үлдвэл хантааз чинь шинэ үед хадгалагдах болно. Хантаазтай үед MP5-ын 5-н сумыг тэсэж чадах бол хантаазгүй үед 2 дахь суманд л үхэх болно. Дараа нь гялбалт гранатууд чиний хувьд сайн сонголт болно. Тэд их хямдхан ойролцоогоор 200$ байна. 2 янзын гранат авч болно. Тэднийг шидэх үед хурц цагаан гэрэл гаргаж нүдийг хэсэг хугацаанд сохор болгодог. Олон хүмүүсийн дунд шидэхэд их тохир...
Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд... 6-р хэсэг
- Get link
- X
- Other Apps
6-р ХЭСЭГ: ӨӨРИЙН ОНООНЫ СИСТЕМЭЭС АЮУЛЫГ ЗАЙЛУУЛАХ НЬ Ер нь онооны хүснэгтэд дээгүүр байр эзлэх нь тоглогч бүрийн хувьд чухал билээ. CS дээр ялах ялагдах нь чухал биш, эцсийн эцэст чиний онооны байрлал чиний хэн болохыг харуулна. Өмнөх заавруудыг дагаснаар чи CS дээр нилээд амжилттай тулалдаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин одоо бол онооны систем дээр дээгүүр байр эзлэх зарим нууц аргуудыг судалъя. Хэдийгээр чи олон дайсан алж байгаа ч чиний дээр хэн нэгэн байгаад байна уу. Тэгвэл ганц нэг арга хэрэглэ. 1-Хэрвээ танай багийн хэн нэгэн нөхөр маш олон аллага үйлдэж байвал түүнийг онил. Юу вэ гэхээр, түүнийг тулалдааны явцад сэмхэн хэд хэдэн удаа буудаж орхи. Гэхдээ алж болохгүй. Гол нь тэр хэн буудаад байгааг мэдэх ёсгүй шүү. Тэгээд л тэр тун удахгүй үхэх болно. Ихэнх серверүүд энэ явдлын төлөө чамайг шийтгэхгүй. 2-Хэрвээ танай баг нөгөө багаасаа хангалттай илүү байгаа боловч чиний үзүүлэлт тааруухан байгаа бол тулалдаан болгонд гранат авахад зориулж хэсэг мөнгийг хадгал. Дайчи...
Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд... 4-р хэсэг болон 5-р хэсэг
- Get link
- X
- Other Apps
4-р ХЭСЭГ: АЮУЛГҮЙ МАНЕВРЬ Дайсны бууны өөдөөс шууд чигээрээ гүйх нь хамгийн муу тактик бөлгөө. Гэтэл гайхалтай нь анхлан сурагчид бүгдээрээ зөнгөөрөө ийм үйлдлийг хийдэг юм. Шууд л үхэхээ мэдсээр байж чигээрээ өөдөөс нь гүйдэг нь яаж байгаа юм бол оо! Эсвэл үхэхээ мэддэггүй байх, тэд түрүүлж ална гэж гэнэхнээр боддог байх л даа. Тухайлбал бөмбөг тавьдаг газрын зураг дээр чи CT болсон гэж бодъё л доо. Чи туршлагагүй бол чиний хийх үйлдэл нь бөмбөг тавьдаг аль нэг байрлалын ойролцоо терористуудыг отох байх гэдэгт эргэлзэхгүй байна. Үр дүн нь чиний үхэл. Нийтээрээ отоод л, гарч ирэх дайснуудыг буудах нь тун муу арга юм. Тэгвэл яах ёстой вэ? Хариулт нь их сонирхолтой юм. Террористуудын "төрдөг" рүү гүйлдэх хэрэгтэй. Гэхдээ тэдний аль болох явахгүй замыг сонгохыг хичээ. Эсвэл танайхан ихэнх нь явж байгаа хэсгийг дага. Харин энэ үедээ "бөөрөөрөө наалдах" хэмээх маневрыг хэрэглээрэй. Хэрвээ ийм байдлаар дайсныхаа ард нь гарч чадвал ялалт чиний гарт. Хүний нуруунаас буу...
Коунтер-ын түүх 1999 оноос 2015он хүртэлх CS-ын хөгжил
- Get link
- X
- Other Apps
Counter Strike-ын тухай болон үүссэн он..
- Get link
- X
- Other Apps
Хамгийн анх 1999 онд Counter-Strike (Half Life Mod) Дараа нь 2004 оны 3р сарын 1нд Counter-Strike: Condition Zero гарсан билээ. Үүний дараа мөн адил 2004 оны 11 сард Counter Strike: Source гарсан. Мөн олон жилийн дараа 2012 онд Counter Strike: Online гарсан байдаг юм. Үүний дараа мөн адил 2012 оны 8р сарын 21нд Counter Strike : Global Offensive (CS:GO) гарсан. Үүний дараахан 2 жилийн дараа 2014 онд Counter Strike Nexon: Zombies Зомби төрлийн CS гарсан билээ. Gallery: Counter Strike HALF LIFE Counter Strike: Condition Zero Counter Strike: Source Counter Strike: Online Counter Strike: Global Offensive (CS:GO) Counter Strike Nexon: Zombies
Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд...
- Get link
- X
- Other Apps
Counter Strike -ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр тусмаа хашируудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй. Гараад л үхнэ, цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байх вэ дээ. Тэгвэл анхлан сурч байгаа нөхдөд зориулсан иж бүрэн зөвлөгөөг хүлээн авна уу. Та бууны зориулалтууд, нэрс, газрын зургууд, байрлалын нэр, холбоо харилцааг эзэмшиж сурчихсан уу? Одоо тулалдахад болохгүй нь юу байх вэ гэж бодож байна уу? Энэ бол ТОМ ЭНДҮҮРЭЛ . Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу, үгүй юу л толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа. Тийм ээ, Counter Strike -ийг баргийн аавын хүү сайтар эзэмшиж чадахгүй Гэвч одоо таныг хүчирхийлээд байгаа нөхөр чинь ч гэсэн цагтаа аргаа барж, үгээ хэлж байсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр уйгагүй хичээллэлт, оролдлогын хүчинд сайжирсан нь тодорхой. Ер нь шинэковуудад зориулсан гарын авлага, зөвлөмжүүд интернэт дээр байдаг л даа. Тэд ихэвчлэн ухралтыг ...