Ер нь онооны хүснэгтэд дээгүүр байр эзлэх нь тоглогч бүрийн хувьд чухал билээ. CS дээр ялах ялагдах нь чухал биш, эцсийн эцэст чиний онооны байрлал чиний хэн болохыг харуулна. Өмнөх заавруудыг дагаснаар чи CS дээр нилээд амжилттай тулалдаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.Харин одоо бол онооны систем дээр дээгүүр байр эзлэх зарим нууц аргуудыг судалъя. Хэдийгээр чи олон дайсан алж байгаа ч чиний дээр хэн нэгэн байгаад байна уу. Тэгвэл ганц нэг арга хэрэглэ.1-Хэрвээ танай багийн хэн нэгэн нөхөр маш олон аллага үйлдэж байвал түүнийг онил. Юу вэ гэхээр, түүнийг тулалдааны явцад сэмхэн хэд хэдэн удаа буудаж орхи. Гэхдээ алж болохгүй. Гол нь тэр хэн буудаад байгааг мэдэх ёсгүй шүү. Тэгээд л тэр тун удахгүй үхэх болно. Ихэнх серверүүд энэ явдлын төлөө чамайг шийтгэхгүй.2-Хэрвээ танай баг нөгөө багаасаа хангалттай илүү байгаа боловч чиний үзүүлэлт тааруухан байгаа бол тулалдаан болгонд гранат авахад зориулж хэсэг мөнгийг хадгал. Дайчид бөөнөөрөө замбараагүй тулалдаж байхад гранатыг амжилттай тэслэх нь чиний үзүүлэлтийг асар их өргөж өгнө. Магадгүй чи цорын ганцаараа босоо үлдэж ч мэдэх юм. Ер нь бөөн нөхдийн дунд тэсэрдэг гранат, утаан хөшиг гранат тавих нь их сайхан ажиллагаа байдаг. Утаан хөшиг амжилттай болбол чи дайран орж хүссэнээ устгаж болно.3-Хэт өндөр төвшний багтай тоглох нь ядаргаатай байдаг. Тэгээд ч чиний оноо өснө гэж байхгүй. Иймээс сервер рүү холбогдохын өмнө тухайн багийн үзүүлэлтүүдийг сайтар ажигла. Тэгээд боломжтой гэж үзсэн рүүгээ холбогдоорой. Хэрвээ буруу баг сонгосон байвал хурдхан шиг сольсон нь дээр. Жинхэнэ тоглогч, багууд шударга бус байна гэж хэзээ ч гомдоллодоггүй юм шүү. Жинхэнэ CT тоглогч нь өөртөө давуу байдлыг олгож илүүрхэхийг хүсдэг бол коммунистууд л бүгдийг жигд тэгшхэн байлгах гэж оролддог. Харин коммунист дэглэмээс бүгд татгалзаж байгааг чи мэднэ.
Most Popular
БАГИЙН АЖИЛЛАГАА
CS дээр хожъё гэж бодож байгаа бол багийнхаа андуудтайгаа анд юм шиг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл CS-ийг багаар тоглодог шүү дээ. Хэрвээ танайхан багаараа тоглож чаддаггүй бол эсрэг тал чинь л ялах болно. Ихэнх тоглолтуудад нэг тал нь давамгайлаад байдаг. Ажиглаад байхад ялж байгаа нь зохион байгуулалт сайтай, багаар тоглож байхад нөгөө тал нь хэрэлдэж муудалцсан, хашгиралдсан, замбараагүй байдалтай байдаг. Бүгд л өөр өөрийн толгойг мэдэж дайралтад ороход нөгөө тал нь дээд зэргийн элит баг шиг л толгой дараалан хядах нь бий. Жишээ нь тавуулаа нэг хүн шиг л довтолгоонд орж тааралдсан дайснаа буудаж унаган явахад ганц ч хүний гарзгүй ялах тохиолдол олонтаа. Ганц ганцаараа салсан 8 хүнтэй баг бөөнөөрөө байгаа 3 хүнтэй багт ялагдвал хайран биз дээ. Учир нь 3-н хүнтэй баг нэг нь нөгөөгөө хамгаалан ганц нэгээрээ яваа өрсөлдөгчөө түүсээр дуусгах магадлалтай. Болж өгвөл довтолгоо, хамгаалалт аль нь ч байлаа гэсэн ядаж нэг хамтрагчтай гүйцэтгэхийг хичээ. Цор ганцаараа л үлдээгүй бол өөрөө б...