Дайсны бууны өөдөөс шууд чигээрээ гүйх нь хамгийн муу тактик бөлгөө. Гэтэл гайхалтай нь анхлан сурагчид бүгдээрээ зөнгөөрөө ийм үйлдлийг хийдэг юм. Шууд л үхэхээ мэдсээр байж чигээрээ өөдөөс нь гүйдэг нь яаж байгаа юм бол оо! Эсвэл үхэхээ мэддэггүй байх, тэд түрүүлж ална гэж гэнэхнээр боддог байх л даа. Тухайлбал бөмбөг тавьдаг газрын зураг дээр чи CT болсон гэж бодъё л доо. Чи туршлагагүй бол чиний хийх үйлдэл нь бөмбөг тавьдаг аль нэг байрлалын ойролцоо терористуудыг отох байх гэдэгт эргэлзэхгүй байна. Үр дүн нь чиний үхэл.Нийтээрээ отоод л, гарч ирэх дайснуудыг буудах нь тун муу арга юм. Тэгвэл яах ёстой вэ? Хариулт нь их сонирхолтой юм. Террористуудын "төрдөг" рүү гүйлдэх хэрэгтэй. Гэхдээ тэдний аль болох явахгүй замыг сонгохыг хичээ. Эсвэл танайхан ихэнх нь явж байгаа хэсгийг дага. Харин энэ үедээ "бөөрөөрөө наалдах" хэмээх маневрыг хэрэглээрэй. Хэрвээ ийм байдлаар дайсныхаа ард нь гарч чадвал ялалт чиний гарт. Хүний нуруунаас буудах шиг хялбархан юм хаа байх билээ.Энэ аргачлалыг барьцааны хүнтэй газрын зураг дээр Террорист болсон тохиолдолд бас хэрэглэх хэрэгтэй. Тоглолт эхлэнгүүт аль болох хурднаар барьцааны хүнээс холдох хэрэгтэй. Учир нь CT-уудын гол чиглэл нь барьцааны хүн байдаг шүү дээ. Хэрвээ чи барьцааны хүний ойролцоо мунгинах л юм бол БУУДУУЛАХ болно. Эсрэг тал чинь үргэлж 2 болон түүнээс олуулаа ирнэ гэж тооцоолох хэрэгтэй.
Most Popular
БАГИЙН АЖИЛЛАГАА
CS дээр хожъё гэж бодож байгаа бол багийнхаа андуудтайгаа анд юм шиг л байх хэрэгтэй. Яагаад гэвэл CS-ийг багаар тоглодог шүү дээ. Хэрвээ танайхан багаараа тоглож чаддаггүй бол эсрэг тал чинь л ялах болно. Ихэнх тоглолтуудад нэг тал нь давамгайлаад байдаг. Ажиглаад байхад ялж байгаа нь зохион байгуулалт сайтай, багаар тоглож байхад нөгөө тал нь хэрэлдэж муудалцсан, хашгиралдсан, замбараагүй байдалтай байдаг. Бүгд л өөр өөрийн толгойг мэдэж дайралтад ороход нөгөө тал нь дээд зэргийн элит баг шиг л толгой дараалан хядах нь бий. Жишээ нь тавуулаа нэг хүн шиг л довтолгоонд орж тааралдсан дайснаа буудаж унаган явахад ганц ч хүний гарзгүй ялах тохиолдол олонтаа. Ганц ганцаараа салсан 8 хүнтэй баг бөөнөөрөө байгаа 3 хүнтэй багт ялагдвал хайран биз дээ. Учир нь 3-н хүнтэй баг нэг нь нөгөөгөө хамгаалан ганц нэгээрээ яваа өрсөлдөгчөө түүсээр дуусгах магадлалтай. Болж өгвөл довтолгоо, хамгаалалт аль нь ч байлаа гэсэн ядаж нэг хамтрагчтай гүйцэтгэхийг хичээ. Цор ганцаараа л үлдээгүй бол өөрөө б...