Шинэковуудад зориулсан зөвлөмж
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Сайн тоглогч болох тийм ч амаргүй. Үхэж бол хэн ч чадна, харин ялагч болох хэцүү. Иймд зарим нэгэн заавруудыг хэлэлгүй горьгүй нь дээ.
Тоног хэрэгсэл
Шинэ үе эхлэх болгонд анхаарах зүйлс бол тоног хэрэгслээ бэлтгэх явдал юм. Юуны өмнө мөнгө чинь хүрвэл Kevlar ав. 600$-ын хантааз, 1000$-ын хантаазны аль нь ч болно. Энэ үед Kevlar-ийн оноо 100 болох бөгөөд чамайг суманд оногдох үед хантаазны хэсэг дайралдвал тэр чиний зарим амийг аврах болно. Харин хантаазны чинь оноо багасах болно. Үүнийг амьдрал дээр чиний хантааз суманд оногдсоноор сэмэрч муудаж байна гэж ойлгож болох юм. Хэрвээ чи амьд үлдвэл хантааз чинь шинэ үед хадгалагдах болно. Хантаазтай үед MP5-ын 5-н сумыг тэсэж чадах бол хантаазгүй үед 2 дахь суманд л үхэх болно.
Дараа нь гялбалт гранатууд чиний хувьд сайн сонголт болно. Тэд их хямдхан ойролцоогоор 200$ байна. 2 янзын гранат авч болно. Тэднийг шидэх үед хурц цагаан гэрэл гаргаж нүдийг хэсэг хугацаанд сохор болгодог. Олон хүмүүсийн дунд шидэхэд их тохиромжтой.
HE гранатууд нь тэсрэх чадвартай. Хэрвээ дайсан чинь тэсрэлтийн радиуст байвал түүнийг гэмтээх болно. Ихэнхдээ л 25 орчим амь авдаг бөгөөд тухайн агшинд зөвхөн нэгийг л авч болдог. 300$ орчим үнэтэй. Шидэхдээ буцаж ойхоос сэрэмжлээрэй. Тэгэхгүй бол "идээ эзнээ танихгүй" гэдэг шиг чамайг ч нухчхаж мэднэ.
Утаан гранатууд үхлийн аюулгүй. Хэсэг талбайг утаан хөшгөөр хаах бөгөөд довтолгоонд өргөнөөр ашиглагддаг. Тэр тусмаа тунель, хонгил маягийн газарт тун тохиромжтой. Тэднийг шидсэний дараа өөрөө гүйж орохын оронд дайснаа орж ирэхийг хүлээвэл арай дээр болов уу. 300$ орчим үнэтэй ба зөвхөн нэгийг авна.
Салгалтын төхөөрөмж нь C4 газрын зураг дээр их тохиромжтой. Тэднийг ашиглан минийг салгахад хугацааг 2 дахин богиносгодог. 200$ үнэтэй.
Эцэст нь шөнийн харааны хэрэгслийг дурдаж болно. Харанхуй газрын зураг дээр хэрэглэж болох бөгөөд нилээд үнэтэй 1250$ байна.

Дараагын мэдээлэл дээр CS-ын зарим бууны мэдээлэл оруулах болноо!! =]