ДОВТЛОХ ба ХАМГААЛАХ
Довтлох
Хожмоор байна уу. Тэгвэл тэгээд хөдлөөч дээ, довтлооч дээ. Цохилтыг эхэлж өг! Чамайг алахаас өмнө өрсөж ал. Яаж хийх талаар ямар нэгэн санаа байна уу? Мэдэлгүй яадаг юм бэ! гэж үү, ээ мэдэхгүй..Юуны өмнө чамд буу, хантааз, бусад хэрэгсэл байгаа гэж найдъя. Харин одоо бол дайснаа хайж олон түүнийг алах л үлдлээ. Гэвч бодох юм их байна аа.Чиний CT, Ts болсноос чинь шалтгаалан маш их ялгаа байхыг анхаарна уу.Барьцааны хүнтэй газар (cs_map) Hostage mapЭнэ тохиолдолд Ts-уудын тактик нь хамгаалах, хүрээлэх маягтай байна. Өөрөөр хэлбэл тоглоом эхлэхэд хаана байсан (төрдөг) тэндээ бүгэн, ямар нэгэн нууц байрлалд чимээгүй нуугдан өрсөлдөгчдөө ирэхийг хүлээхийг хэлнэ. Хамгийн энгийндээ бол CT-ууд хаалган дээр гарч ирэхэд мэргэн буудагчийн винтовоор ч юм уу нам буудан алах л юм шүү дээ. Учир нь Ts-уудын байгаа газар барьцааны хүмүүс байдаг бөгөөд тулааны гол зорилго нь та нар барьцааны хүмүүсийг харгалзах бол CT-ууд нь тэдгээрийг суллах явдал юм. Ингээд л та нарын хооронд зөрчил үүсэж байгаа юм даа. Гэвч CT-ууд зүгээр л гүйж ирээд буудуулаад байна гэж юу байхав.
Ер нь хориглолт руу довтолж орно гэдэг бол хамгаалахаас хэцүү нь ойлгомжтой. Иймээс тухайн газрын зургийг зохиохдоо довтлох хэд хэдэн сонирхолтой замуудыг оруулсан байдаг. Заримдаа Cs_assault мэтийн байршил дээр CT-ууд нь орж чадахгүй, Ts-ууд нь гарч чадахгүй байх сонирхолтой тохиолдол болох нь бий. Харин бусад cs_map-ууд дээр хэрвээ барьцааны хүнийг суллахгүй л бол Ts-ууд автоматаар ялдаг учир CT-ууд ямар ч байсан довтлохоос өөр аргагүй юм.Тэсрэх бөмбөгтэй газар (de_map) DefusionЭнэ удаад Ts-ууд ихэвчлэн довтлох байдалтай байна. Тэдний гол зорилго бол тодорхой цэгт очиж цаг бүхий тэсрэх бөмбөг тавих явдал юм. Харин бөмбөгөө тавьсан бол эргээд хамгаалалтад шилждэг. Учир нь CT-ууд ирж цагтай бөмбөгийг аюулгүй болгож магадгүй. Энэ бол их сонирхолтой газрын зургууд бөгөөд олон улсын томоохон тэмцээнүүд дандаа ийм байдалтайгаар өрнөдөг. Бөмбөг тавих 2 тусдаа цэг байдаг нь тоглоомыг маш сонирхолтой болгож өгдөг. CT-ууд хаана бөмбөг тавихыг мэдэхгүй тул маш нарийн тактик хэрэглэхгүй л бол Ts-уудыг ялахад хэцүү юм.Алуурчин (as_maps) AssasinationЭнэ удаад CT-ууд довтолж орон тодорхой гарцаар гарах ёстой. Гэтэл Ts-ууд үүнийг чинь маш сайн мэдэж гарцын тэнд томоохон хориглолт зохион байгуулдаг нь мөн ч гай шүү. Ер нь л CT-уудад ялах шанс их бага даа.Ер нь танайхан тактикаа боловсруулсан бол яг л түүнийгээ биелүүл. Энэ бол заавал шүү. Буруу нь мэдэгдсэн ч гэсэн тохирсноороо л бай. Энэ бол жинхэнэ цэрэг хүний зан чанар юм шүү. CS бол жинхэнэ цэргийн зохион байгуулалттай тоглоом гэдгийг чи юу эс андах билээ.Юуны өмнө тактик ярихаас өмнө хувийн бэлтгэлийг хангах хэрэгтэй. Өөрийнхөө биеийг хамгаалах, дайснаа алах чадварт суралцах ёстой гэдэг нь ойлгомжтой.Ямар нэгэн дуртай зэвсгээ гартаа оруул. Тэгээд түүгээрээ удаан хугацаанд бэлтгэл хий. Тухайлбал AK-47-г зориуд дурдах байна. Энэ зэвсгийг сайтар эзэмшээгүй бол амжилт гаргахад бэрх дээ. Гэхдээ заавал AK-47 гэхгүй бүхий л зэвсгийг эзэмшиж сурах хэрэгтэй. Тэгээд тухайн зэвсгээ ашиглах өөрийн хувийн тактикийг боловсруулж чадвал тун сайн.Автоматуудаар шүршиж байхдаа хөндлөн чиглэлд хөдөлгөх нь чиний тусгалын зайг ихэсгэнэ. Тэр тусмаа өрсөлдөгч чинь хөдөлж байгаа бол ингэж хөдөлгөхөөс өөр аргагүй. Гэтэл хөдөлгөөнгүй бай ховор шүү дээ.Ихэнх тоглогчид тачигнатал гүйлддэг бол чи заримдаа нугдайн отох хэрэгтэй. Тунг тааруулж чадвал ийм байдлаас олон өрсөлдөгчийг унагах боломжтой.Хамгийн чухал зүйл бол аливаа дайсныг харсан бол түрүүлж буудах хэрэгтэй. Гэхдээ алж чадахаар бол буудна шүү дээ. Дайснаа унагаж чадахааргүй бол буудах хэрэггүй. Яагаад гэвэл алж чадахгүй юм чинь, алж чадахгүй болохоор чи өөрөө үхнэ гэсэн үг. Мэдээж үхэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Хэн нэгэн чам руу ирж байгаа харагдвал учир зүггүй утгагүй буудах хэрэггүй. Энэ бол шал дэмий. Харин түүнийг хангалттай зайд ойрттол хүлээ. Өрсөлдөгч чинь чамайг харахгүй, харин чи харж байгаа бол толгой руу нь ганц удаа л буудахыг хичээх хэрэгтэй. Тэр тусмаа сандруу бол мэргэн буудагч болно гэж санасны гарз. Дуранд чинь дайсан орж ирэв үү үгүй юу л буудна гэж байхгүй. Хэрвээ ингэвэл ихэнхдээ л хөл гэх мэтийн амин бус газар онодог. Хэзээд ч гэсэн тайван бай, болж л өгвөл толгой руу бууд. Тэгвэл шууд алах болно. Мэдээж энэ бүхэн тийм ч амар биш. Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл.Нэг хачирхалтай зүйл байгаа нь шинэ тоглогчдыг хараад байхад түрүүлж довтолгоонд орох ихээхэн сонирхолтой байдаг. Шууд зөвлөхөд тэргүүн эгнээнд явах хэрэггүй, харин группийн дунд явбал хамгийн аюул багатай. Тэгээд боломжоороо багтаа тусал. Хэрвээ чи тухайн газрын зургийг сайн мэдэхгүй бол булангийн араас хамаагүй гарч хэзээ ч болохгүй. Удаан болгоомжтой явж хайрцаг, ямар нэгэн объектын ард дайсан байгаа гэж бодох хэрэгтэй. Учир нь дайсны бүлэг цэргүүд хайрцгийн ард том том буу барин отож байх магадлал асар өндөр.Ер нь отолтын эсрэг авдаг гол арга бол төрөл бүрийн гранат худалдаж авах явдал юм. Отолт байгаа гэж сэжиглэж байгаа газар руугаа орохын өмнө нүд гялбуулдаг гранат шидээд орвол тун зүгээр. Энэ хооронд дайсныг устгахад цөөхөн ч гэсэн секунд чиний мэдэлд гарч ирнэ.
Х а м г а а л а х
Тулалдаан бол 2 талтай. Чи хэн нэгнийг алах гэж оролдох бол эсрэг тал чинь бас л ийм зорилготой. Иймээс алах чадвартай байхаас гадна заавал өөрийгөө хамгаалах урлагт суралцах учиртай. Дандаа өрсөж ална гэж байхгүй. Шинэковууд дандаа өрсөж алах гэж оролддог учраас л тун амархан үхдэг юм даа. Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Юуны өмнө шилдгүүд хэрхэн бултаж нуугдаж байгааг ажигла. Энэ бол ихээхэн үр дүнтэй арга юм.
Хэрвээ чиний дайсан чамайг харахгүй байгаа, эсвэл хоорондын зай чинь хангалттай их байгаа бол нэг ЗҮЙЛИЙГ ХАТУУ САНАЖ АВ. Энэ үед заавал довтлох юм уу араас нь улангасан дайрах хэрэггүй. Эгзэгтэй эсвэл тохиромжтой үеийг хүлээ. Эсвэл өөрийн байрлалыг улам сайжруулах хэрэгтэй. Булан, сүүдэр, хаалганы ард, ер нь хаана ч гэсэн аятайхан газар байвал нуугдах хэрэгтэй. Дайснаа иртэл хүлээ, нэгэнт овоо хараанд чинь орсон дайсныг үхсэн гэдэгт итгэтлээ бууд. Ер нь аливаа дайсныг гүйцэд алах бол чухал чадвар шүү.
Хэрвээ боломжтой бол багийнхаа андыг хамгаалж галлах хэрэгтэй. Хоёр хүн нэг байг галлахад ихэнхдээ түрүүлж алж чаддаг юм. Үүнийг мэргэн буудагчтай хамтран хийвэл тун үр дүнтэй.

Эцсийн эцэст бүх л аргууд мухардсаны эцэст та 2 яг нүүр нүүрээ тулжээ. Жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзэх цаг. БИТГИЙ ХӨШӨӨ ШИГ ЗОГСООД БАЙГААЧ ЭЭ! Үргэлж хөдөл. Ямар ч хамаагүй зүг рүү, тэгээд эсрэг зүг рүү. Ер нь санамсаргүй, тэнэг юм шиг хөдөл. Атий, үсэр, урагшаа, хойшоо, тойргоор гэх мэт хүний санаанд оромгүй байдлаар хөдлөөрэй. Гол нь байрандаа л зогсож болохгүй. Хөдөлгөөнгүй бай бол үхсэн бай гэж тооцогддог юм. Хөдөлгөөнгүй байны толгойг захын хүүхэд л зад буудаж чадна.
Ингэж хөдөлж байх завсраа мэдээж туж буудна. Энэ үед л чамаас өндөр ур чадвар шаардана даа. Ийм онцгой чадварыг эзэмшихээс өөр арга байхгүй. Ингэж буудалцаж байтал та 2-ын сум дуусах байх. Гол зэвсгийн чинь сум нь дууссан бол гар буугаа гарга.
Нүүр тулах бас нэг өөр сонирхолтой арга бол дайсантай чи өөрөө санаачлан нүүр тулж болно. Гэхдээ сум нь дууссан эсвэл дуусах дөхүүлээд шүү дээ. Тэрээр бүтэн автоматаар галлаж байвал 5 тоол. Тэгээд л гарахад түүний сум яг дууссан, эсвэл сүүлийн ганц нэг сум л үлдсэн байдаг.
Бүр ядсан үед хутгаар чичилцэх үе ч гардаг. Энэ үед хэн ард нь гарч чадсан л шууд хожно доо. Өндөр төвшний тоглогчид муухан нөхрийг буугаа цэнэглэж ядаж байхад гүйж ирээд л хэрчээд хаячихдаг.
Том талбайтай газарт бол хамгаалах гол зэвсэг бол мэргэн буудагчийн винтов билээ. Харин жижигхэн талбайтай (жишээ нь өрөөнүүдтэй) газарт богино тайрмал буунууд тохиромжтой юм.
Нарийхан хаалга бол отолт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар билээ. Энд гранат болон бусад төрөл бүрийн гэнэтийн довтолгоо ирэх боломж бараг байхгүй. Чи бараг л гарч ирсэн болгоныг түүх учиртай.
Эцэст нь хэлэхэд хамгийн сайн хамгаалалт бол сайн довтолгоо билээ. Чиний гол зорилго бол дайснаа дарж дархан цолоо мандуулах юм.