ХООЛОЙГООР ХОЛБОО ТОГТООХ Get link Facebook X Pinterest Email Other Apps June 19, 2017 CS-ийн сонирхолтой нэгэн боломж бол амьд хоолойгоор хоорондоо ярилцах юм. Амьд хоолойгоор шууд харьцах нь маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга гэдэг нь ойлгомжтой. Энэ шинэ технологийн тусламжтайгаар багийнхан хоорондоо илүү ойлголцож энэ нь амжилтад нь эерэгээр нөлөөлж байна. Тухайн мөч болгонд тааруулан стратегиа зохицуулах багийн нөхдөө удирдах, удирдагдахад амьд хоолой чухал нөлөөтэй. Танхим дүүрэн хашгирдаг хуучин үе өнгөрсөн шүү дээ. Тэгээд ч даалгавар өгч байгаа хүний яриа нь цэгцтэй, ойлгомжтой, товчхон байвал дээр. Гараараа даалгавар өгч болдог л доо, гэхдээ л хоёр гарын бүх хуруунууд ажиллаад завгүй байхад сул байгаа амаараа өгнө гэдэг тун тохиромжтой юм. Тэгээд ч хүний тархины ажиллагаатай энэ бүхэн сайхан тохирдог. Эвгүй байдал тохиолдоход хүний ам өөрийн эрхгүй дуугардаг. Тэгээд ч амьд хоолойд чиний сэтгэлийн хөдөлгөөн маш сайн мэдрэгдэнэ. Энэ бүхэн танай багийн тоглолтод чухал нөлөөтэй нь ойлгомжтой. Ямар нэгэн толгойдоо эвтэйхэн чихэвч, микрофон олоод авчихсан уу? Тэгвэл одоо хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал л үлдлээ. Битгий санаа зов, энэ хэсгийг уншаад дууссаны дараа чи багийнхаа нөхдийг чадварлаг удирдана гэдэгт эргэлзэхгүй байна. Get link Facebook X Pinterest Email Other Apps
Counter Strike 1.6 WarZone Үнэгүй татаж авах :) July 01, 2017 Site-руу ороод доошоо гүүлгээд "DOWNLOAD SETUP" гэсэн товчон дээр дарахад татагдах болно. Уучлаарай " PAINT Program " дээрээ жоохон муу :) Энд дарна уу Цааш »
Counter Strike GAVAL Download August 09, 2017 Бид бүхний мэдэх Counter Strike Gaval гэх монгол хэлтэй CS-ыг татах хувилбараар нь тавьж байна. ЖИЧ: BOT-байхгүй [ PART~1 ] [ PART~2 ] [ PART~3 ] [ PART~4 ] Цааш »