Зэвсэглэл

Харин одоо бол зэвсгээ сонгох үе ирлээ. Гар бууг тэртэй тэргүй бүх тоглогчид автоматаар өгнө. CT-д дуу намсгагчтай 12 үсэрдэг Heckler & Koch .45 USP Tactical байх бол Ts-д 20 сум бүхий Glock 18 байх болно. Мэдээж бүгдэд хутга байдаг.

Desert Eagle хэмээх 650$-ын буу нь их алдартай бөгөөд ханыг нэвт буудаж чадна. Маш хүчтэй буу юм.SIG P228 нь хурдан галлах чадвартай, хүчирхэг гар буу билээ. Ихэнх хантаазыг нэвт буудаж чадах боловч Desert Eagle-ийг арай гүйцэхгүй. Бас дуу чимээ их багатай буу юм.Ts-ууд 1000$-оор 2 гартаа 96G Elite Beretta-г авч болно. 2 гартаа зэрэг барьж болох цорын ганц зэвсэг юм. Нилээн дуу багатай гоёмсог зэвсэг юм.Ер нь гар буунуудыг тоглогчид нэг их авдаггүй. Гэвч мөнгө муутай, болон нөөцөд тоглож байгаа үед дан гар буу аван тоглолтод орж болно. Тэртэй тэргүй тоглолтын үед илүү сайн зэвсэг олж болно шүү дээ.Харин одоо 2 төрлийн тайрмал буунуудын тухай сонирхъё.M3 Super 90 нь олон шигтгээ үрлэн сумтай сонирхолтой буу юм. Нилээд чадварлаг тоглогч авах хэрэгтэй. Учир нь түүнийг ойрын зайд ашиглах нь их тохиромжтой. Холын зайд бол бараг буудаагүйтэй адил сулхан байдаг. Барагцаагаар үрэл болгон нь 10%-ийн гэмтэл учруулдаг юм шиг байгаа юм. Ойрын зайд бол шууд алж чадахаар олон тооны үрэл гаргана. Үүнийг Siege газрын зурагт Ts болох үед ашиглавал тохиромжтой.Харин xm1014 нь m3-тай бараг адил боловч бүрэн автомат юм. Илүү ойрхон тусгалтай, 3000$-ийн үнэтэй.5-н янзын Хагас автоматууд бий. Ихэнх тоглогчид хагас автоматуудыг илүүд үздэг. Тэд хямдхан мөртлөө үр ашигтай байдаг. Эдгээр нь MP5 Navy, Steyr Tactical Machine Pistol (TMP), P90, MAC-10, UMP зэрэг болно.1500$-ийн үнэтэй MP5 нь CS-д хамгийн ихээр хэрэглэгддэг. Хямдхан мөртлөө хүчирхэг зэвсэг билээ. 9 мм-ийн 30 сум багтах дайзтай. Маш хурдан галлах бөгөөд зөв онилж чадвал хангалттай гэмтээж чадна. Гол зэвсэглэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Элдэв төрлийн Холливудын кинонууд дээр ч их харагддаг билээ.TMP-ийг ихэнх тоглогчид таашаадаггүй. MP5-аас хямдхан 1250$-ийн үнэтэй боловч арай дуу чимээ багатай. 9 мм-ийн 30 сумтай. Олон талаараа MP5-тай адил боловч онилолт нь жаахан муу. Шуудхан хэлэхэд мөнгөндөө хавчигдсан хүмүүс л түр зуур авдаг зэвсэг дээ.P90 бол 2350$-ийн чамгүй үнэтэй боловч хүчирхэг зэвсэг юм. Хагас автомат гэхэд нилээд үнэтэй байгаа биз. 5.7 мм-ийн сумтай 50 үсэрдэг дайзтай. Хүчирхэг, хурдан, онилоход тийм ч хэцүү биш юм.UMP нь 1700$-ийн үнэтэй бөгөөд нилээд хүчтэй зэвсэг юм. Харин буудах хурд болон дахин цэнэглэхэд удаан ажээ.Харин одоо 8 төрлийн винтовын тухай ярилцана.AK-47 бол Ts-уудын хамгийн алдартай зэвсэг юм. Хмм, үнэхээр гайхалтай зэвсэг биш гэж үү. Хагас автомат шиг хөнгөн шингэн хирнээ винтовын дайны гэмтэл учруулна шүү дээ. 7.62мм-ийн 30 сумтай, 2500$-ийн үнэтэй. Харин онилоход тийм ч хялбар биш. Гэвч онож чадвал ялалт чиний гарт. Бүтэн автоматаар буудаж байхад онилох нь хамгийн хэцүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ бол мэргэжилтнүүдийн заавал эзэмших ёстой гол чадваруудын нэг юм.Sig SG-552 Commando Assault Rifle нь өргөн хэрэглэгддэг. 3500$-ийн үнэтэй, 5.56мм-ийн 30 сумтай, 2х татдаг дурантай. Хурдан галлах боловч төгс онилоход бас л хэцүүвтэр. Харин дурангаар татаад, газарт суусан байхад онилолт нилээд сайжирна. Зөвхөн Ts-уд л авах боломжтой. Colt M4A1 Carbine-ийг зөвхөн CTs-ууд л авна. Чимээгүй буудах боломжтой, 5.56 мм-ийн 30 сумтай бөгөөд 3100$-ийн үнэтэй. Харьцангуй хурдан боловч бүтэн автоматаар галлаж байх үед онилоход тийм ч хэцүү биш.Steyr AUG нь үнэнхүү хүчирхэг бас нягт точный буу юм. 3500$-ийн үнэтэй, 5.56 мм-ийн 30 сумтай, 1.4х-ийн татдаг дурантай. Мөнгө чинь хүрвэл бодох юмгүйгээр энэ зэвсгийг аваарай.Steyr Scout бол AWP-ийг авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан зэвсэг юм. Хурдан галладаг бөгөөд халхавчинд тун тохиромжтой юм.Arctic Warfare Magnum бол жинхэнэ мэргэн буудагчийн винтов билээ. 4750$-ийн үнэтэй боловч чи зөв хэрэглэж чадвал зарлагадсан мөнгөө элбэг нөхнө. 338Lapua сумтай, 10 үсэрнэ. Цөөхөн нь хамаагүй чи онож чадвал бараг л нам ална. Нилээн өндөр мэргэжилтнүүд авдаг даа. Чи булангаас цухуйв уу, үгүй л үхдэг чинь энэ буунд л өртөөд байгаа хэрэг шүү дээ. Яг ийм давуу талтай шигээ удаан цэнэглэдэг, онилоход хялбар бус, дурангаа тааруулах шаардлагатай зэрэг сул талуудтай. Энэ бууг ямар газрын зураг дээр авахаа шийдэх хэрэгтэй. Учир нь тэрээр зарим нимгэн хана, хайрцгийг нэвтэлж чадна. Хэрвээ чиний дайсан хайрцгийн ард нуугдаад байвал чи юу хийхээ мэдэж авлаа шүү дээ.G3/SG1 мэргэн буудагчийн винтов нь 5000$-ийн үнэтэй буу юм. 7.62мм-ийн 20 сумтай. AWP-аас ердөө л 250$-ийн илүү үнэтэй байгаа биз. Гол нь буудах завсраа цэнэглэх шаардлагагүй, шууд буудаж болно. Гохоо л дараад байхад болно. Харин дайзаа цэнэглэх нь маш удаан, чиний дайз хоосорсон бол чи эвгүй байдалд орж байгаа чинь тэр дээ. Иймээс 20 сумандаа л багтааж өмнөө байгаа дайснуудаа унагах хэрэгтэй шүү.SG-550 нь CT-ийн хамгийн доор байрладаг зэвсэг юм. Хүч муутай, 4200$-ийн үнэтэй, том буу билээ. Харин бүтэн автомат буу ганц л бий. M249 PARA бол 5.56 мм-ийн 100 сум бүхий аварга дайзтай юм. Орилж ирээд л галлаж байх зориулалттай буу юм. Том том сумнууд дайсны зүг нисэн одно шүү дээ. 5750$-ийн шаггүй үнэтэй бөгөөд хүмүүс тийм ч их авдаггүй зэвсэг дээ. Учир нь чамд тэгээд л хяргуулж байх гэнэн өрсөлдөгчид ховор л болов уу. Бөөгнөрсөн хүмүүс рүү галлана гэвэл үүн шиг төгс зэвсэг байхгүй.ХАРИН ОДОО ЗЭВСГЭЭ СОНГОСОН бол тэднийгээ ашиглах цаг боллоо. ДОВТОЛ, ХАМГААЛ, БУЛТ, ЗАЙЛ, ХАМТААР АЖИЛЛА, ГЭТ. Нэг өдөр гэнэт сайн болно гэж байхгүй. Иймээс тогло, тогло, дахин тогло..


Most Popular

Counter-Strike Source [Татах][Setup][no Crack][1.2GB]