Шинэковуудад зориулсан зөвлөмжүүд...

Counter Strike-ийг анх тоглож байгаа хүмүүст бүх зүйл хэцүү байдаг. Тэр тусмаа хашируудтай үзэлцэнэ гэж санахын ч хэрэггүй. Гараад л үхнэ, цухуйгаад л үхнэ. Ямар юмных нь тоглосон байх вэ дээ. Тэгвэл анхлан сурч байгаа нөхдөд зориулсан иж бүрэн зөвлөгөөг хүлээн авна уу. Та бууны зориулалтууд, нэрс, газрын зургууд, байрлалын нэр, холбоо харилцааг эзэмшиж сурчихсан уу? Одоо тулалдахад болохгүй нь юу байх вэ гэж бодож байна уу? Энэ бол ТОМ ЭНДҮҮРЭЛ. Гүйж очоод л үхнэ гэдэгт чинь өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Дөнгөж буу, зэвсэг хэрэгслээ худалдаж авч дуусав уу, үгүй юу л толгойдоо буудуулан дахин хэдэн минут хүлээх хэрэг гарна даа. 

Тийм ээ, Counter Strike-ийг баргийн аавын хүү сайтар эзэмшиж чадахгүй Гэвч одоо таныг хүчирхийлээд байгаа нөхөр чинь ч гэсэн цагтаа аргаа барж, үгээ хэлж байсан нь гарцаагүй үнэн. Гэвч тэр уйгагүй хичээллэлт, оролдлогын хүчинд сайжирсан нь тодорхой. Ер нь шинэковуудад зориулсан
гарын авлага, зөвлөмжүүд интернэт дээр байдаг л даа. Тэд ихэвчлэн ухралтыг хэрэгжүүлэх, довтолгооноос бултах, дэлбэрэлтийг зохион байгуулах, хөлийн чимээг сонсож мэдрэх, зэвсэг хэрэгсэл худалдаж авах чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Харин манай зөвлөмж тэс өөр байх болно. Энэ бол танд өөр хэн ч хэлэхгүй, магадгүй мэргэжилтнүүд өөрсдөө ч мэдэлгүй эзэмшсэн тийм нууцлаг зөвлөмжүүд байх болно.

Counter Strike-ийг өөр нүдээр хараад үзвэл ямар байх бол! Шилдэг мэргэжилтнүүд шинэковууд болон бусдадаа хэлэхийг хүсдэггүй тийм л зөвлөгөөнүүдийг одоо та унших болно!! Эдгээрийг эзэмшиж, ойлгож, мэдэрч чадсан хүмүүс л онооны хүснэгтийн хамгийн дээд хэсэгт нэрээ бичүүлдэг юм даа. Ер нь оноо гэдэг бол чиний чадварыг тов тодорхой харуулах чухал үзүүлэлт юм. Тэр тусмаа интернэт сүлжээг ашиглан нийтийн сервер дээр тоглож байгаа тохиолдолд онооны систем чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

1-Р ХЭСЭГ : Энэ бол 21-р зуун.Counter Strike бол алан хядагчид ба тэднийг устгагч тусгай хүчний хоорондох тулаанаас бүрдэнэ. Тэд бол дэлхийн хамгийн шилдэг тулаанчид юм. Тэд бүгдээрээ адилхан чадварлаг. Ер нь тэгээд ч та нарын тулаан "чи амжихгүй бол би" гэсэн хатуу дүрмээр явагдана. Иймээс тулааны явцад өөртөө ч бүү итгэ. Тоглолт гэхээсээ илүү тулаан гэвэл зохилтой. Тулаан заримдаа хатуу ширүүн, хурдан болж өнгөрөх тул өөрөөсөө сул хүнийг хайж олно гэдэг бүтэшгүй санаа. Иймээс дайсан болгоноос сэжиглэж, болгоомжлох хэрэгтэй. Та нарын хэрэглэх зэвсэг бол орчин үеийн галт зэвсгүүд байх болно.
1-Тэд танд хангалттай ойртож байж л таныг довтлох боломжтой
2-Тэд ихэвчлэн их гэнэн хүмүүс байдаг
Хутга мэсээр тулалддаг үе аль тэртээх он жилүүдэд өнгөрсөн шүү дээ. Энэ бол 21-р зуун бөгөөд галт зэвсгийн үе. Иймээс тоглоомынхоо мөн чанарыг сайн ойлгох хэрэгтэй. Таныг бүр гар хоосон явуулахгүй гэсэндээ л хутгыг энэ тоглоомд оруулсан юм. Гэтэл гайхалтай нь таныг хэн нэгэн хутгаар тулалдахыг санал болгож тулаанд урьж магадгүй. Мэдээж энэ УРИЛГЫГ ЗААВАЛ ХҮЛЭЭЖ АВ. Үүнийг таны үдийн хоолыг мөнгөн тавган дээр тавиад авчирч өгч байна гэж ойлгож болно. Хутгаа гарган өрсөлдөгч рүүгээ тодорхой зайд ойрт, гэхдээ бүр хутгалуулах зайд орж болохгүй. Тэгээд л ХАМГИЙН ТОМ БУУГАА гарган шууд л буудаж орхи. Дахин сануулъя: ЖИНХЭНЭ тоглогч хэзээ ч хутгаар оролддоггүй юм. ЖИНХЭНЭ ТОГЛОГЧ ЗӨВХӨН ТОЛГОЙ руу л БУУДДАГ. Та ингэж буудуулж үхвэл өөртөө л гомдохоос яахав.  Ямар үхсэнээ хийж хутга мутга гэж өвчигнөсөн юм бэ! Хутгаар тулалдаж байгаа 2 хүн бусдынхаа анхаарлыг татах нь ойлгомжтой. Та ийм дуэль хийж байгаа хүмүүсийг харвал дөхөж очоод өрсөлдөгч талынхаа хүнийг шууд л бууд. Counter Strike бол буугаар байлддаг тоглоом шүү дээ. Хэдийгээр та хутга бариад байгаа боловч үнэндээ бол тусгал нь асар ойрхон, гэмтээлт ихтэй нэгэн төрлийн буу л барьж байгаа юм. Ийм болхи буугаар тулалдана гэдэг бол утгагүй явдал мөн билээ. 

Харин одоо хутгатай холбоотой ганц нэг үг хэлье. ЖИНХЭНЭ тулаан өрнөж байхад та хутга барьсан хэн нэгнийг хэзээ ч олохгүй. Хутгатай хүн байвал танд дараах 2 давуу тал байна:


2-р ХЭСЭГ: АМЬ БОЛ БҮХНЭЭС ҮНЭТЭЙ.

Яаж ч бодсон амиараа чамаас муу байгаа өрсөлдөгчийг унагах нь хялбархан билээ. Иймээс ямагт танайхан хэдий нь буудаад шархдуулчихсан нөхдийг онилох хэрэгтэй. Энэ бол хүн алах маш сайн арга юм. Баатар байж баатар болдоггүй шүү дээ. Ийм байдлаар бүгдийг нь нухчих тохиолдол ч байдаг. Иймэрхүү илт үйлдэл дээр "Kill stealing" буюу "Аллага хулгайлах" гэж хэлдэг. Багийн нөхдийнхөө гомдоллож хашгирахыг битгий тоо. Тэд зүгээр л чиний стратеги, оноонд чинь атаархаж байгаа юм.
HE гранат шидэгдсэн үед эртний Хятадын нэгэн сургаал таны гол мөрдлөг болно. "Эртэч шувуухай өт барих бол 2 дахь хулгана бяслагийг иднэ" гэсэн энэ сургаалын 2 дахь хэсгийг анхаарах хэрэгтэй. Эхний хулгана хавханд орж үхэхэд 2 дахь нь аюулгүй болсон бяслагийг иднэ гэсэн утгатай юм. Мэдээж 2 дахь өгүүлбэрийн утга бүхий зүйр үг тийм ч олон тааралдахгүй. Иймээс эртний Хятадын гүн ухаантнуудад баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Эхний нөхөр өөртөө бууны сумуудыг шингээх бол хоёр дахь нь өрсөлдөгчийг унагах болно.

3-р ХЭСЭГ: ХЭВШЭЭГҮЙ БАЙРЛАЛУУД

Ийм аргыг ихэнхдээ "новшийн байрлал" эсвэл иймэрхүү муухай үгээр доромжилж нэрлэсэн байдаг. Гэвч энэ бол үнэндээ Counter-Strike дээр чухал байр суурь эзэлдэг нөлөөтэй чадвар билээ. Хэрвээ та барьцааны хүн сулладаг газрын зураг дээр CT, бөмбөг тавьдаг газрын зураг дээр террорист болсон бол энэхүү маневрыг амжилттай хэрэглэх боломжтой.
Чиний мулгуудуу багийн андууд чинь нөгөө л улиг болсон аргаараа үхэл рүүгээ гүйлдээд өгөх болно. ХАРИН ЧИ?!? ;-) Чи болохоор хэний ч санаанд оромгүй газар байрлан үлдэх болно. Байрлалаа сонгохдоо юмны ардуур, булан тохойд байвал илүү зохимжтой.
Хэрвээ чи ганц нэг удаа ч гэсэн CS-ийг тоглож байсан бол "1 буудалтаар унагах" чадвартай AWP винтовыг мэдсэн л байж таараа. "Новшийн байрлал" тактикаар тоглож байгаа үед энэ винтов чиний шилдэг зэвсэг байх болно. Байрлалаа олсон бол доошоо атий, тэгээд хүлээ. Мэргэн буудагчийн тактикийг энэ дэлхийн бүхий л элит багууд хэрэглэдэг, тиймээс чи ч хэрэглэж болно. Харин мэргэн буудагчийн винтовыг хэрэглэхэд төвөгтэй байгаа бол дайсан гарч ирэх гарцтай ойрхон байрлал сонгон ямар нэгэн submachinegun (шүршигч автоматууд) сонгоорой.
Энэ тактикийн ашигтай байдгийн бас нэг нууцыг дэлгэе. 2-р хэсгээс нэгэнт шархадсан дайсныг унагахад хялбархан байдгийг мэдэж авсан. Тэгвэл энэ аргаар отлого хийхэд гарч ирэх дайснууд ихэнхдээ л шархадсан байдаг. Яагаад гэвэл танайхан дайран орж довтлохдоо ямар нэгэн хэмжээгээр харилцан буудалцсан л байж таараа шүү дээ. Хэсүүлч амьтдыг нэг нэгээр нь унагах л үлдлээ. Чиний оноо хүснэгтийн адгаас дээшээ суга өсөх нь ойлгомжтой.
АНХААР: чиний багийн андууд чинь чамд гомдоллох нь гарцаагүй. Тэд чамайг "аймхай, хулчгар, өөдгүй" гэх мэтээр хэлэх байх. Тэд чиний kill-to-death (алсан-үхсэн) харьцааны үзүүлэлт, өндөр оноонд чинь л атаархаад байгаа нь гарцаагүй. Тэгээд л чамайг өөрийнхөө үхэл рүү өөрөөр чинь явуулах гээд байна шүү дээ. Тэдэнд битгий итгэ. Серверийн хүснэгтийн оройд залрах тийм ч амар биш юм шүү.

Most Popular

Counter-Strike Source [Татах][Setup][no Crack][1.2GB]