БУЛТАХ

Булталт

Бултах нь эцсийн эцэст амьд үлдэх маш чухал аргачлал юм. Чи нэг амьсгаагаар бүгдийг алж чадна гэж бодож байна уу? Өрсөлдөгчид чинь хэт сул дорой бол яахав тийм байж болох л юм. Харин хүч тэнцүү үед хэн илүү арга заль гаргасан нь хождог дүрэмтэй юм даа. Хожил авсан багийг хүмүүс аргатай зальтайг нь гайхдаг болохоос сайн буудлаа гэж бараг хэлдэггүй.
Тулааны явцад хэн нэгэн чамайг алахаар хөөх үе бишгүй гарна. Яах ёстой вэ? Мэдээж ГҮЙ. Ямар нэгэн нуугдах газар харсан бол түүн рүүгээ гүй. Гэхдээ мэдээж өрсөлдөгчдөө аль болох харагдахгүйг хичээх хэрэгтэй.
Нуугдах сайн газар олох нь төвөгтэй явдал юм. Энэ үед сэтгэл зүйн тулаан явагдана даа. Чиний өөрийн сэтгэн бодох чадвар л шийднэ. Хэрвээ чи нэгэнт сэтгэлээрээ бууж өгөөд л нуугдах сайн газар олж чадахгүй, тэрхэн хэдхэн агшинг алдвал тэгээд л буудуулахаас яахав. Газрын зургаа сайн мэдэж авах нь чухал юм.
Жирийн үед гүйх хэрэггүй, харин алх. Боломжоороо сүүдэр дагаж яв. Групп дотор явж байгаа бол хамаагүй онцгойрч болохгүй. Энэ үед мэргэн буудагч чамайг онилох нь олонтаа. Группт холилдоод явж байхад чамайг биш өөр хэн нэгнийг буудах магадлал бий шүү дээ. Ширүүн буудалцаан болж байхад тэгсгээд л нуугдах газар олох хэрэгтэй. Тэгэхгүй л бол үхдэл болж хувирна.
Амьд байх гэдэг бол үхсэнээс хамаагүй дээр гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр хааяа ч гэсэн газрын зургийн захаар явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн барагтай явдаггүй газраар нөгөө хэсэгт очих нь их зүгээр байдаг. Тэр үед бүх юм дууссан эсвэл чиний хэрэг ид хэрэгцээтэй байх нь олонтаа. Чи үлдэгдэл дайсныг хяргаад л дуусаа.

Most Popular

Counter-Strike Source [Татах][Setup][no Crack][1.2GB]